АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 27-Р ХУРАЛДААНААС ГАРСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2021.11.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын дархлаажуулалт вакцины гурав дахь тун буюу сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувиас дээш гаргах ажлыг эрчимжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах 2. Спорт, урлагийн арга хэмжээ...

1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын дархлаажуулалт вакцины гурав дахь тун буюу сэргээх тунгийн хамрагдалтыг 50 хувиас дээш гаргах ажлыг эрчимжүүлж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах

2. Спорт, урлагийн арга хэмжээг заал танхимын 50 хувийн дүүргэлттэй явуулах тухай “Улсын Онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын түр журам, хариуцлагын гэрээ, иргэдийн түргэвчилсэн шинжилгээ, дархлаажуулалтын бүрэн тун болон дархлаа сэргээх 3 дугаар тунгийн хамрагдалт, заал танхимын дүүргэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт,

3. Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах

4. Орон нутгийн хэмжээнд Шинэ Коронавируст (Ковид19)-ын Дельта хувилбарын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг аж ахиу нэгж байгууллагын удирлагуудад үүрэг болгосугай.

5.Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 58 дугаар тушаалаар батлагдсан нэгдсэн шуурхай штабын ажиллах журам, бүтэцийг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн хүн хүч хэрэгсэлд уялдуулан байгуулж, шуурхай штабын үйл ажиллагааг 24 цагийн хугацаанд тасралтгүй үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилгоожуулж, хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт,

6. Шуурхай штаб, тусгаарлан эмчлэх эмнэлэгүүдэд хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан алба хаагчдын ажлын хариуцлагыг сайжруулж үүрэг чиглэлээр хангаж ажиллахыг Шуурхай штабын даргад тус тус үүрэг болголоо.Мөн аймгийн шуурхай штабын бүрэлдэхүүнийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн баталсан юм.