516 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ АВЧ 72,3 ХУВЬТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ

2021.11.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөгийн үүр” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 4000 орчи...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөгийн үүр” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 4000 орчим албан хаагчдыг хамруулсан.

Дээрх сургалтын хөтөлбөрийн дагуу Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг сорьж түвшин тогтоох зорилгоор Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 20 агентлаг, сумдын ЗДТГ-ын нийт 516 албан хаагчдаас цахим шалгалт авахад 72,3 хувьтай дүгнэгдлээ.

Энэхүү үнэлгээ нь тухай төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилт арга хэмжээний үнэлгээ болох юм.

Цаашид АЗДТГ-аас төрийн албан хаагчдын саналыг үндэслэн шаардлагатай сургалтуудыг шат дараатай зохион байгуулах бөгөөд түвшин тогтоох шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн шалгалтад хамгийн өндөр оноо буюу 100 хувьтай үнэлэгдсэн 22 албан хаагч байна.

Үүнд:

1. Боловсролын газар Ахлах мэргэжилтэн Эрдэнэсувд Болормаа

2. Мэргэжлийн хяналтын газар Автотээврийн хяналтын улсын улсын байцаагч Цогоо Бат-Эрдэнэ

3. Мэргэжлийн хяналтын газар Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч Адъяа Төмөрбаатар

4. Мэргэжлийн хяналтын газар Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцааг Ганхуяг Бүжмаа

5. Стандарт, хэмжил зүйн хэлтэс Баталгаажуулалтын мэргэжилтэн Очирбат Оюунтуяа

6. Улсын бүртгэлийн хэлтэс Улсын ахлах бүртгэгч Шоовдор Мөнхзул

7. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Прогорам хангамж мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Энхбаяр Одхүү

8. Баянмөнх сум ЗДТГазар Засаг даргын Тамгын газрын дарга Амгалан Болормаа

9. Баянхутаг сум Засаг даргын тамгийн газар Төрийн сангийн мэргэжилтэн Жаргалсайхан Цогзолмаа

10. Баянхутаг сум Эрүүл мэндийн төв ЭМТ-ийн эрхлэгч Алтангэрэл Сувд-Эрдэнэ

11. Баянхутаг сум ЗДТГ Засаг даргын Тамгын газрын дарга Баярсайхан Золбоо

12. Баянхутаг сум ЕБС ЕБС-ийн захирал Магсар Тунгалагтуяа

13. Биндэр сум здтг Санхүүгийн албаны дарга Ган-Эрдэнэ Бат-Эрдэнэ

14. Биндэр сум ЗДТГ Төрийн сангийн мэргэжилтэн Очирхуяг Цалгиун

15. Биндэр сум Биндэр ЗДТГ Засаг даргын Тамгын газрын дарга Ганзориг Өнөболд

16. Биндэр сум Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын мэргэжилтэн Гадьбалдир Отгонжаргал

17. Биндэр сум Засаг даргын тамгын газар Халамжийн мэргэжилтэн Цэрэндорж Санчирмаа

18. Дархан сум Засаг даргын Тамгын газар ХАА тасгийн мэргэжилтэн Балбардорж Мөнхсайхан

19. Норовлин сум Засаг даргын тамгын газар ХАА тасгийн мэргэжилтэн Төрмөнх Хонгорзул

20. Өмнөдэлгэр сум ЗДТГ Нийгмийн бодлогын мэргэжилтэн Төмөр Эрдэнэтуяа

21. Хурх тосгон захирагчийн ажилын алба ХАА тасгийн мэргэжилтэн Эрдэнэбат Батхүрэл

22. Хэрлэн сум Хэрлэн сум ЗДТГ Санхүүгийн албаны дарга Жамцдорж Ундармаа