МОНГОЛЫН СКАУТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВТАЙ УУЛЗАЛАА

2021.11.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Дэлхийн Скаутын Сангийн төлөөлөгч Пит Армстронг, Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн болон аймгийн Скаутын зөвлөлийн удирдлагууд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа. Тус уулзалтаар 2021-2024 он...

Дэлхийн Скаутын Сангийн төлөөлөгч Пит Армстронг, Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал А.Билгүүн болон аймгийн Скаутын зөвлөлийн удирдлагууд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзлаа.

Тус уулзалтаар 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий скаутын зөвлөлийн санаачлан хэрэгжүүлж буй Зүүн бүсийн скаутын төв-хүүхэд залуучуудын хөгжлийн ордныг байгуулах төслийн үйл ажиллагааг дэмжин, уг барилгын ажлын зураг, барилгын суурь цутгах ажилд шаардлагатай санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхийг тус уулзалтын үеэр засаг даргад уламжиллаа.

Орон нутагт хийгдэх энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь төр хувийн хэвшил, ТББ-ын хамтын ажиллагаагаар цогцлон бүтээгдэхээр төлөвлөгдөж байгаа гэдгийг дурдаж олон улсын байгууллагын зүгээс орон нутгийн засаг захиргааны бодит дэмжлэгийг харгалзан дэмжихээ илэрхийлж байлаа.

Мөн Хэнтий аймгийн удирдах зөвлөлийн дарга, гишүүн скаутмастерууд болох С.Бат-Эрдэнэ, Б.Жавхланбаяр нар 2018 оны сургалтын үүрэг амлалтаа биелүүлж 3 модон тэмдэгтээ гардан авсанд баяр хүргэе.