"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЙМГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ“ЦАХИМААР ХУРАЛДЛАА.

2021.11.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байна. Дээрх хөдөлгөөнд нэгдэж Хэнтий аймаг 2030 он хүртэл “Гучин...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байна.

Дээрх хөдөлгөөнд нэгдэж Хэнтий аймаг 2030 он хүртэл “Гучин сая мод” ургуулахаар төлөвлөн аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай батламж гэрээ байгуулсан.

Дээрх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх холбогдох агентлагийн дарга нар, сумдын Засаг дарга нар, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нар, зөвлөх ойн инженерүүд, нөхөрлөлүүдийн холбоо зэрэг төлөөллүүдээс бүрдсэн “Зохион байгуулах ажлын хэсэг”, аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас бүрдсэн “Хяналтын ажлын хэсэг”-ийг тус тус байгууллаа.

Зохион байгуулах ажлын хэсэг нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдэж байна.

2021 оны 12 сарын 02 –ны өдөр аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нартай хариуцлагын Батламж гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.