ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫГ ИРГЭН ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ТАНИЛЦЛАА.

2021.11.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх үүднээс төрийн албан хаагчдын ажлыг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, дуу дүрсний хяналтын камерыг өнгөрөгч 6 дугаар сараас эхлэн иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллага, 1...

Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх үүднээс төрийн албан хаагчдын ажлыг үнэлэх үнэлгээний төхөөрөмж, дуу дүрсний хяналтын камерыг өнгөрөгч 6 дугаар сараас эхлэн иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг 8 байгууллага, 18 сумын ЗДТГ-ын нэгдсэн төвд нэвтрүүлж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нар Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж тус ажлын үр дүн бодит байдал дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцлаа. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар төрийн албан хаагчдыг стандартын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа эсэхэд хяналт тавих, төрийн албан хаагч, иргэн хооронд маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх, нөгөөтээгүүр ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой ажил юм.

Тиймээс иргэн та Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Архивын тасаг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нэг цэгийн үйлчилгээний төв зэрэг байгууллагуудаар үйлчлүүлэхдээ үнэлгээний төхөөрөмжийг дарж, саналаа өгч хэвшээрэй.