СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ АВЛАА

2021.11.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөгийн үүр” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 4000 орчи...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөгийн үүр” арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 4000 орчим албан хаагчдыг хамруулсан.

Дээрх сургалтын хөтөлбөрийн дагуу Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг сорьж түвшин тогтоох зорилгоор өнөөдөр сум, тосгоны Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн захирал, арга зүйч гэсэн 349 албан хаагчдаас Хууль эрх зүйн мэдлэг, байгууллагын үйлчилгээний стандартын талаар 30 тест бүхий цахим шалгалт авлаа.

Шалгалтыг аймгийн Цагдаагийн газартай хамтран сумдын хэсгийн төлөөлөгчдөөр хяналт тавиулан ажилласан юм. Үргэлжлүүлээд 11 дүгээр сарын 24-нд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн албан хаагчдаас түвшин тогтоох шалгалт авснаар дундаж хувь нь тодорхой болно.