АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ, ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЧИНГИС ХОТЫН ЗАХИРАГЧ М.ШҮРЭНЦЭЦЭГ НАР “ ӨНДӨРХААН” ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2021.11.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Уулзалтын үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөө өглөө аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр тусгуулах тулгамдсан асуудал, нэн шаар...

Уулзалтын үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөө өглөө аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр тусгуулах тулгамдсан асуудал, нэн шаардлагатай шийдвэрлүүлэх ажлуудаа газар дээр нь танилцуулж ажиллалаа.

1. Хэрлэн сумын Соёлын төвийн их засвар: Хэрлэн сумын Соёлын төвийн хувьд ашиглалтад орсон цагаасаа засварт ороогүй явж ирсэн хуучны обьект. Чингис хотын иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлдэг тус байгууллагад их засвар оруулж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд ирэх онд онцгойлон анхаарах шаардлагатай талаар аймгийн даргад танилцуулж, нийт 450 сая төгрөгийн их засварын ажил шаардлагатай байгааг дуулгалаа.

2. Өндөрхаан ОНТҮГ нь ажилчдын хувьд цалин хангамж бага, ажлын ачаалал өндөр, хүн хүчний нөөц дутмагаас хотын тохижилтын ажилд хүндрэл бэрхшээл багагүй байдаг. Иймд тохижилтын ажилчдын цалинг 15%-аар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа.

Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны засварт шаардлагатай унагалдай экскаватор 1ш, хогны автомашин 2ш, нийтийн тээврийн 20 хүний суудалтай автобус 2ш зэрэг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, дэмжлэгийг аймгийн даргад танилцуулан хүсэлт тавилаа.

Хогны автомашины хувьд анх хогны шинэ менежментийг хэрэгжүүлж эхлэх үеэс Хэнтий Ус ХХК-аас татан авсан автомашинууд хуучирсан нь хог тээвэрт хүндрэл учруулах болсон бөгөөд нийтийн тээврийн эко автобусны зай муудах, зарим чиглэлд хүрэлцээгүй болсон зэрэг шалтгаанаар нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажилд тусгагдаж байна.

хотын тохижилтын ажилд шаардлагатай унагалдай 1ш, хогны автомашин 2ш шаардлагатай, нэн тулгамдаж байгаа асуудлууд дээр аймгийн засаг дарга Ц.Чогсомжав дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм