“СҮЛДЭН МӨНХӨРСӨН ХҮЛЭГ” АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2021.11.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Морины сэдэвт дуу дуулаачдын “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг-2021” аймгийн уралдаан Батноров суманд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус уралдааныг Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ, Эргэх холбоо хөгжлийн хөтөлбөрөөс хамтран з...

Морины сэдэвт дуу дуулаачдын “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг-2021” аймгийн уралдаан Батноров суманд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус уралдааныг Хэнтий аймгийн Батноров сумын ЗДТГ, Эргэх холбоо хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ удаа Эргэх холбоо-49 арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын ивээл дор зохион байгуулагдаж байна.

Уралдаанд Хэнтий аймгийн 13 сум тосгоны 35 ардын авьяастан оролцож, морины тухай ардын дуу, зохиолын дуу төрлөөр өрсөлдөж байна. Тус наадмыг МУ-ын гавьяат дуучин дуучин Д.Баасанжав, МУСТА Г.Чинболор, Үндэсний урлагийн их театрын дуучин МУСТА Д.Осгонбаяр нар шүүж явуулж байгаа бөгөөд, Улсын онцгой комисс, аймаг сумын онцгой комиссын журмын дагуу халлвар хамгааллын дэглэмийг баримтлан, заалыг 50 хувийн үзэгчтэйтэйгээр зохион байгуулж байна.

Зуунаас зуунд өвлөгдөн ирсэн үндэсний ахуй - өв уламжлал, адуу дагасан их соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлаг, уламжлалт өв соёлоо иргэд, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, авьяастан, уран бүтээлчдийг нээж илрүүлж, хөгжүүлэхэд энэхүү уралдааны зорилго оршино.