“ОРОН НУТАГ ДАХЬ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖ, ХҮРТЭЭМЖ, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮСЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЛЭЛЭЭ.

2021.11.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Орон нутгийн эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, эм зүйчид болон эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн мэргэжилтэн нарт тус газрын үйл ажиллагааг таниулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, цаашид нэгдсэн зохион байг...

Орон нутгийн эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, эм зүйчид болон эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн мэргэжилтэн нарт тус газрын үйл ажиллагааг таниулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, цаашид нэгдсэн зохион байгуулалтай ажиллах талаар бүсчилсэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв гэсэн тав нь аймгийн эмнэлгийн удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэгт нээж Хэнтий аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан үг хэлснээр хэлэлцүүлэг эхлэлээ.

Тус хэлэлцүүлгийн зорилго Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар, аюулгүй байдал зах зээлийн тандалтыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орон нутгийн холбогдох байгууллагатай цаашдын үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог хангахад энэхүү хэлэлцүүлгийн зорилго орших бөгөөд хэлэлцүүлгээс гарах үр дүнд Монгол дахь эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж, чанар аюулгүй байдлын түвшинг олон улсын хэмжээнд хүргэх. Эм зүйч, эм найруулагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникч нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэг дээшилнэ.

Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч нарын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцох зэрэг үр дүнтэй хэлэлцүүлэг болох юм.