АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2021.11.17
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурал боллоо. Хурлаар аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч 3-р тунгын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор шторк, мэдээ мэдээллийг тогтмол явуулж соён гэгээрүүлэх ү...

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурал боллоо. Хурлаар аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч 3-р тунгын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор шторк, мэдээ мэдээллийг тогтмол явуулж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, 11 сарын 1-ээс урлаг соёл, спортын арга хэмжээг заалны 50%-ийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээнд Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллах, өрхийн шинжилгээ авах цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг тогтмол ажиллуулах, хэвтэн эмчлүүлэгчдийн хоол хүнсний асуудал болон хэрэглэх зүйлс дээр анхаарал хандуулах, улаан бүсээс эдгэрэн гарч байгаа хүмүүсийг ариутгаж гаргах, цээжний зураг авахуулах төхөөрөмжийг засуулж хэвийн ажиллуулах, ковидын эмийн багцын хэрэглээн дээр хяналт тавих асуудлуудыг эрүүл мэндийн газарт даалгалаа.

Аймгийн хэмжээнд Ковид-19, цар тахлын халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 420, гэрээр эмчлэгдэж байгаа 512 хүн байна. Үүнээс маш хүнд 2, хүнд-28, хүндэвтэр -132, хөнгөн-257 өвчтөн байгааг бөгөөд жирэмсэн -21, хүүхэд-180, өндөр настан -127 эмчлэгдэж байгааг Шуурхай штабаас мэдээллээ.