ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД 42 ИРГЭН ТЭНЦЛЭЭ

2021.11.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Политехникийн коллежийн байранд амжилттай зох...

Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Политехникийн коллежийн байранд амжилттай зохион байгууллагдлаа.

Шалгалтад 211 иргэн бүртгүүлснээс 177 иргэн оролцож 42 иргэн буюу 23,7 хувь тэнцлээ. Тус шалгалт нь Ерөнхий мэдлэгийн шалгалт, Монгол хэл, бичгийн чадварын шалгалт, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт гэсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний шатандаа тэнцсэн тохиолдолд дараагийн шалгалт өгөх эрх үүсдэгээрээ онцлогтой.

Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгддөг.Харамсалтай дийлэх нь буюу 123 иргэн Ерөнхий мэдлэгийн шалгалтандаа тэнцсэнгүй.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл, мэргэжлийн байгууллагуудтай хамтран халдвар, хамгааллын өндөр дэглэмийн дор зохион байгуулсан бөгөөд шалгалттай холбоотой ямар нэгэн зөрчил гарсангүй.

Харин оролцогчдын хувийн бэлтгэл хангалтгүй байгаа нь шалгалтын дүнгээс харагдаж байгаа юм. Тиймээс дараагийн удаад шалгалтад оролцохоор төлөвлөж буй иргэд, мэдлэг чадвараа дээшлүүлэх чиглэлээр анхаарч, хувийн зохион байгуулалттай оролцох шаардлагатай байна.