ХЭНТИЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2021.11.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Жил бүрийн 11-р сарын 2 дахь 7 хоногийн Ням гарагийг Хүнс хөдөө аж ахуйн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Хөдөө аж ахиун салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа ...

Жил бүрийн 11-р сарын 2 дахь 7 хоногийн Ням гарагийг Хүнс хөдөө аж ахуйн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Хөдөө аж ахиун салбарын хөгжлийн өнөөгийн байдал, зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хэрэгжилт, түүний талаар нэгдсэн ойлголт, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 18 сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Тосгодын аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, албан хаагчдын уулзалт зөвлөгөөн боллоо.

Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд урилгаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, 18 сумын Хөдөө аж ахуйн тасаг, 5 тосгоны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 60 хүн уг арга хэмжээнд оролцож байна.

ХХААХҮ-ын салбарт дэвшүүлсэн бодлого, зорилт арга хэмжээг сум орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэн 2019 оны ажил үйлсээрээ манлайлан, идэвх, санаачлагатай ажилласан тасгуудыг байр эзлүүлэн шагналаа. 2019 оны ажлаараа Тэргүүн байранд Норовлин сум, 2020 оны ажлаараа Тэргүүн байранд Жаргалтхаан сум тус тус шалгарлаа