2021 ОНЫ 3 ДАХЬ УДААГИЙН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛЭЛЭЭ.

2021.11.15
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Ерөнхий шалгалт нь Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой шалгалтад Манай аймгийн хувьд нийт 211 иргэн шалгалтад бүртгүүлсэн. Шалгалтыг 11 сарын 15,16-ны өдрүүдэд По...

Ерөнхий шалгалт нь Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой шалгалтад Манай аймгийн хувьд нийт 211 иргэн шалгалтад бүртгүүлсэн. Шалгалтыг 11 сарын 15,16-ны өдрүүдэд Политехникийн коллежийн сургалтын 2 танхимд /302,303тоот/ зохион байгуулж, нэг ээлжинд 31 иргэн шалгалт өгч байна.

Коронвируст халдвар хамгааллын болон хорио цээрийн дэглэмийг чанд сахин,Улсын онцгой комисс, аймаг, нийслэл дэх Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, чиглэлийг баримтлан Шаардлагатай тохиолдолд бие нь эвгүйрхсэн, халуурсан иргэнийг шалгалт өгөх боломжоор хангаж нөөц өрөө болон тусгаарлах өрөөг бэлдсэн байна.

Тус шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 25 дугаар тогтоолоор Шүүхийн тамгын газрын дарга, ТАЗСЗ-ийн гишүүн Б.Баярсайхнаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс бэлтгэл ажиллаа ханган ажиллаж байна.

Тухайлбал ЗӨСТ-өөс өчигдөр буюу 2021.11.14-нд анги танхимыг бүрэн ариутгаж, халдваргүйжүүлсэн бөгөөд шалгалтын явцад 2 цаг тутамд ариутгал хийж байна. Мөн оролцогчдын биеийн байдлыг үзэхээр ЭМГ-аас эмч, эмнэлгийн ажилтан томилогдон ажиллаж байгаа бөгөөд ариутгалын дэглэмийн журмаар зохион байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас хяналт тавин ажиллаж байна .

Түүнчлэн хэв журмыг сахиулахаар Цагдаагийн газар, кибер гэмт хэргээс сэргийлэх, сүлжээний аюулгүй байдлыг хангахад тагнуулын хэлтэс, интернет хурдыг дээд хэмжээнд байлгах зорилгоор Холбооны газар, Эрчим хүчний найдвартай байдлыг хангахаар зөөврийн генераторыг цахилгаан эрчим хүчний газраас бэлэн байлгаж байна.Тиймээс Төрийн албаны ерөнхий шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дор, ТАЗ болон иргэдийн хяналтан дор ил тод, нээлттэйгээр зохион байгуулагдаж байна.