Аймгийн шуурхай штаб хуралдлаа

2021.11.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр шуурхай штабын хурлаар Төрийн албаны шалгалт зохион байгуулах явцад Улсын Онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын түр журам, хариуцлагын гэрээ, иргэдийн халдвар хамгааллы...

Өнөөдөр шуурхай штабын хурлаар Төрийн албаны шалгалт зохион байгуулах явцад Улсын Онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-ын түр журам, хариуцлагын гэрээ, иргэдийн халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллах, 11 сарын 1-нээс заалны 50%-ийн дүүргэлттэйгээр урлаг соёл, спортын арга хэмжээн нээсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагууд хяналт тавих, аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч 3-р тунгын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор шторк, мэдээ мэдээллийг тогтмол явуулж соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хийх,Тусгаарлан эмчлэх Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Халдвартын эмнэлгийн гадна цагдаагийн алба хаагчийг томилж хяналтыг эрчимжүүлэх, Чингис хот дотор сорьц тээвэрлэлтийн автомашиныг нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газраас автомашин гаргах боломжийг судалж танилцуулах гэх зэрэг хэд хэдэн асуудлаар талууд хэлэлцлээ.

Аймгийн хэмжээнд Ковид-19, цар тахлын халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 491, маш хүнд 2, хүнд 18, хүндэвтэр 152, өвчтөн байгааг бөгөөд жирэмсэн 11, хүүхэд 279, өндөр настан 156 эмчлэгдэж байгааг Шуурхай штабаас мэдээллээ.