АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГОТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021.11.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар Аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа нар сумдуудын ажлын хэсэгтэй цахим хурал хийлээ. Монгол улсын хэмжээнд 2021 оны 3-р улирл...

Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар Аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа нар сумдуудын ажлын хэсэгтэй цахим хурал хийлээ. Монгол улсын хэмжээнд 2021 оны 3-р улирлын байдлаар 200 гариу мянган аж ахуйн нэгж, байгууллага, 200 орчим мянган иргэн хувиараа эрхлэгч байгаагаас Хэнтий аймгийн хувьд 2500 орчим аж ахуй нэгж байгууллагууд, 2600 хувиараа хөдөлмөр эрхлэгч тооллогод хамрагдахаас өнөөдрийн байдлаар тооллогын хувь 20%-тай явагдаж байна.

Засаг даргын орлогч Л.Батсайхан хурлаар ААНБ тооллогын үйл явц, хамрагдалтыг эрчимжүүлэх талаар, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа хамрагдвал зохих ААНБ болон татан буулгагдсан байгууллагуудад авах арга хэмжээ цаашид хэрхэн ажиллах тал дээр сумдын ажлын хэсэгт зөвлөгөө өгч хуралдлаа. Ээлжилт энэ удаагын тооллогыг нэг сарын хугацаанд буюу 2021 оны 11-р сарын 01- ний өдрөөс 12-р сарын 01-ний өдөр хүртэл https://toollogo.1212.mn цахим хуудсаар зохион явагдаж байна.

Тооллогод 2021.11.01-ний өдрөөс өмнө болон тооллого явагдах хугацаанд үүсгэн байгуудагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага болон үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэдэггүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллага хамрагдана.

Тооллогод хамрагдах нь тухайн аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгтгэсэн мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргалт, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломж бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлж, баримт судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулахад ашиглах боломжтой юм.