ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.11.11
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын 3,4,5-р багийн шугам сүлжээний зургийн даалгаврын дагуу гүйцэтгэлийн үйл явц, зарим нэг уурын зуухны байрлалыг хаана хийх техникийн нөхцөл байдлыг мэдээллийг сонслоо. Гэр хорооллын дулаан...

Өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын 3,4,5-р багийн шугам сүлжээний зургийн даалгаврын дагуу гүйцэтгэлийн үйл явц, зарим нэг уурын зуухны байрлалыг хаана хийх техникийн нөхцөл байдлыг мэдээллийг сонслоо. Гэр хорооллын дулааны шугам сүлжээг засварлахад улсын төсөвт 29.9 тэрбум төгрөг тавигдсан байна.

Энэ жилийн санхүүжилтийн хувьд 10 тэрбум тавигдсан бөгөөд 1, 2-р багийн зургийн ажил хийгдэж дууссан. 2022 онд зураг төсөл нь гарсан багуудын дулаан шугам сүлжээнд холбогдож эхэлхээр боллоо. Ковидын нөхцөл байдлаас болж удаашралтай байгаа барилгуудад энэ жил ямар арга хэмжээ авах вэ, өвлийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, нэмэлтүүдээ хэрхэн хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шугам сүлжээний зарим компанийн төлөөллүүдийг оруулж асуудлыг сонсон хуралдлаа.