АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2021.11.08
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурал боллоо. Хурлаар Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас короновируст халдвар (ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааны цахим хурлыг зохион...

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурал боллоо. Хурлаар Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабаас короновируст халдвар (ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааны цахим хурлыг зохион байгуулж сумдын шуурхай штабуудад зөвлөмж хүргэлээ.

Аймгийн хэмжээнд Ковид-19, цар тахлын халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 206, Үүнээс маш хүнд 2, хүнд 48, хүндэвтэр 125, өвчтөн байгааг бөгөөд жирэмсэн 15, хүүхэд 39, өндөр настан 22 эмчлэгдэж байгааг Шуурхай штабаас мэдээллээ. Дээд тал нь 350 хүрээд байсан өвчлөлийн тоо харьцангуй багасаж байгааг Нэгдсэн эмнэлгээс онцоллоо.

Хурлын үр дүнд: Аймгийн онцгой комиссыг товийг гаргаж хуралдуулах, 3-р тунд хамрагдвал зохих 15,7 % 7866 хүн хамрагдсан бөгөөд дархлаажуулалтын хамрагдалт сул байгаа талаар хэлэлцэж иргэд рүү чиглэсэн зөвлөмж, мэдээлэл хүргэх тал дээр анхаарч ажиллах тал дээр хэрэгжүүлэгч байгууллагад чиглэл өглөө.