УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2021.11.04
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо. Тус зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар аймгийн...

Хэнтий аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Хан Хэнтий чуулгад боллоо. Тус зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Сумдын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нар, тосгоны Захирагч нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, байгууллагын дарга нараас бүрдсэн 94 удирдах ажилтнууд оролцож байна.

Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөн Ковид-19 цар тахлын үе, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед болж буйтай холбогдуулан заалыг 50 хувийн дүүргэлттэйгээр цомхон байдлаар зохион байгуулж буйг эх сурвалж онцоллоо.Зөвлөгөөнөөр Төрийн аудитын дүгнэлт, Төрийн захиргаа, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал, Төсвийн нөхцөл байдал, хууль, эрх зүй, Хөрөнгө оруулалт, Орон нутгийн хамгаалалт, томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалтын талаар мэдээллийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл хүргэж, аймгийн ажлын талаар удирдах ажилтнууд зөвшилцлөө.