ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ 180 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭМ ТАРИАГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021.10.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж, /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай ...

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж, /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 42 ш, Дуслын автомат шахуурга 2 ш, Эх барихын багц хэрэгсэл 17ш, Анхан шатны тусламжийн багц хэрэгсэл 5 ш, мөн /Ковид-19/-ийн Ремдесивир 100 мл тариа 408, эх барихын багц хэрэгсэл 17 ширхгийг хүлээлгэн өглөө.

Нийтдээ 180 сая төгрөгийн үнэ бүхий багцыг Эрүүл мэндийн газраас сумдадаа хуваарилан өгч байна. ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр аймгийн “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, шаардлагатай байгаа эм тариаг олгож буйд талархал илэрхийллээ. Тэрбээр мөн үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг анхны томилолтоороо ковид-19, цар тахлын үед нүүр тулан ажиллаж байгаа Онцгой байдал, Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгааг онцолж, аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн ажилтнуудыг хүсэлтийг хүлээн авч, 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн. Цаашид ч салбартай уялдаа холбоотой ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ.