АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ГАЛ УНТРААХ ИЖ БҮРЭН АВТОМАШИН, БАТШИРЭЭТ СУМАНД ГАЛ УНТРААХ ЗОРИУЛАЛТААР ТОНОГЛОГДСОН ЛАНД-76 АВТОМАШИН ОЛГОВ

2021.10.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт Франц улсад үйлдвэрлэсэн гал унтраах иж бүрэн автомашин, Батширээт суманд гал...

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт Франц улсад үйлдвэрлэсэн гал унтраах иж бүрэн автомашин, Батширээт суманд гал унтраах зориулалтаар тоноглогдсон Ланд-76 маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд уг автомашиныг олгож байна.УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гурван гишүүн нэг ажлын албатай ажилладаг.

Хэнтий нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүн ардынхаа санал сэтгэгдлийг сонсож шаардлагатай асуудлыг шат дараатай шийдвэрлэж байгааг уламжилж, гамшиг ослын аюулын цагт хамгийн түрүүнд дайчлагддаг онцгой байдлын салбарыг УИХ, Засгийн газар бодлогоор анхаарч, дэмжиж буйг хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар ажиллаж байхад уламжилсан олон асуудлуудыг шийдвэрлэж байгааг дуулгаад цаашдаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ОБГ-т олгосон энэхүү тусгай зориулалтын автомашин нь манай орны цаг агаарын нөхцөлд тохируулан хийгдсэн бөгөөд -400С- +400С-д ажиллах боломжтой тусгай тоноглол бүхий юм.

Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн дугуйгаар тоноглогдсон бөгөөд маневрлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон.

Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн полистер материалаар хийгдсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай хоолой бүхий өндөр даралтын хушуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэйгөөрөө онцлогтой аж.