ЖАРГАЛТХААН СУМЫН ЭРЭН ХАЙХ АВРАХ ШУУРХАЙ БҮЛЭГТ ГАЛ УНТРААХ АВТО МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021.10.26
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Тэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Онцгой байдлын газрын дарга ...

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт томилолтоор ажиллаж байна. Тэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Онцгой байдлын газрын дарга Ж.Эрдэнэбат нарын хамтаар Жаргалтхаан суманд ажиллаж, Онцгой байдлын Эрэн хайх, аврах шуурхай бүлэгт гал унтраах автомашин гардуулан өглөө.

Жаргалтхаан сум нь хүн ам, аж ахуйн нэгж, байгууллага олонтой, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй бөгөөд шинээр байгуулагдах “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” нь тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа 7 сумдад хүрч ажилладаг байна.

Анх 2019 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Эрэн хайх, аврах шуурхай бүлэг” байгуулагдахаар шийдвэрлэсэн бөгөөд ойролцоох сумдын Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг ослын голомт, гал түймрээс сэргийлэхэд автомашин шаардлагатай байсан юм.