АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ц.ЧОГСОМЖАВ УЛААН БҮСЭД ОРЖ АЖИЛЛАЛАА

2021.10.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох удирдах ажилтнууд Нэгдсэн эмнэлгийн Ковидын тусгаарлан эмчлэх байр буюу Улаан бүсэд орж хэвтэн эмчлүүлэгсэдтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо. Өмнө...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон ОБГ, МХГ, ЭМГ-ын холбогдох удирдах ажилтнууд Нэгдсэн эмнэлгийн Ковидын тусгаарлан эмчлэх байр буюу Улаан бүсэд орж хэвтэн эмчлүүлэгсэдтэй уулзаж, тэдний дуу хоолойг сонслоо.

Өмнөх тусгаарлан эмлэх байруудыг бодвол зориулалтын эмнэлгийн байранд хэвтэж байгаа болохоор өвчтөнүүд тохилог, эмч, эмнэлгийн ажилтнуудын эмчилгээ, хоол, харилцаа хандлага сэтгэлд нийцэж байгааг тэд дуулгалаа.

Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төв А блокт Жирэмсэн эхчүүд, хүүхэд, ахмад настан, эрсдэлт бүлгийн хүндрэх эрсдэлтэй хүмүүсээс бүрдсэн нийт 330 хүн хэвтэн эмчлүүлж байна. авч эмчлүүлж байгаа.

Нэгдсэн эмнэлгийн А блокын тусгаарлах байранд сэхээн амьдруулах 10 ортой тасаг нээн ажиллуулж байгаа бөгөөд 7-8 хүн тасралтгүй хэвтэж байна.

Ихэвчлэн суурь, хавсарсан өвчтэй, вакцины бүрэн тунгаа аваагүй хүмүүс хүндэрч байгааг эмч нар хэлж байлаа. Нэгдсэн эмнэлгийн 325 эмч ажилтнаас 100 нь Улаан бүсэд ажиллаж байна.

Түүнчлэн бусад эмч ажилчдаа дайчлан ажиллуулж байгаа бөгөөд Эмнэлгийн удирдлагууд долоо хоногт 2-3 удаа орж нөхцөл байдлыг шалган ажилладаг талаар мэдээллээ.

Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл: "-Ковидын өвчлөл гарснаас хойш 330 ороо бүрэн ашиглаж, өрхөөс, сумдаас эрэмбэлэгдэн ирсэн хүнд өвчтөнүүдийг эмчилж байна. Эмч нар маань улаан бүсээс халдвар авч өвдөх, гэрийнхнээсээ, ажлаа хийж байгаад халдвар авч хүний нөөцийн хомсдол тасралтгүй үүсдэг.

Гэвч бид цагийн зохион байгуулалт гарган эмч нараа 8/16 цагаар, сувилагч нар 7/7 хоногийн ээлжээр ажиллуулж байгаа. Жирэмсэн эхчүүд болон сэхээн амьдруулах тасгийн эмч ажилчид маань 10-14 хоногийн хугацаатай тусгаарлагдан ажилладаг.

ХӨСҮТ-ээс баг ирж бидэнд зөвлөн туслах үйлчилгээ явуулснаар нэг эмч, нэг сувилагчид 40 өвчтөн оногдуулж тооцож байгаа. Сувилагч, үйлчлэгчээ нэмэгдүүлсэн. Өнөөдөр бидэнд бэрхшээл тулгарсан асуудлууд гарч байна.

Хил гаальтай холбоотой шприц, дуслын тариа, нэн шаардлагатай зарим нэг антибиотик, вирусын эсрэг эм тасраад олдоц муутай байна. Тендерээр эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байгууллагууд маань танайд шприц нийлүүлэх боломжгүй гэдэг бичгийг хүртэл өгсөн.

Тиймээс бид бусад эм ханган нийлүүлэх байгууллагаас эмчилгээ үйлчилгээгээ нийлүүлэх боломжийг бүрдүүлж, бүхий л чадлаараа ажиллаж байна.

Иргэд, эмчлүүлэгсэд маань үүнийг ойлгож хүндэтгэлтэй хандаасай” гэв.Мөн тэрээр Хүчилтөрөгчийн бичил үйлдвэрийг байгуулах талаар удаа дараа Эрүүл мэндийн яам, дээд шатны байгууллагуудад санал тавьж, хүсэлт явуулж байна.

Ковидын эмчилгээ болоод сэхээнд байгаа хүмүүсийн гол эмчилгээ нь хүчилтөрөгч. Нэг өдөрт 2-3 удаа авто машин явуулж хүчилтөрөгч Улаанбаатар хотоос тээвэрлэж байгаа талаар ярилаа.

Холбогдох албаныхан Улаан бүсэд ажиллаад тодорхой шийдвэр гаргахаар Шуурхай штабыг хуралдуулах, Улсын Шуурхай штаб, Онцгой комисст санал хүргүүлэн ажиллахаар боллоо.