АЙМГИЙН АВАРГА ГАГНУУРЧИД ТОДОРЛОО

2021.10.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын ивээл дорж зохион байгуулагдсан "Гагнуурчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Гурван шаттай уг тэмцээнд нийт 14 гагнуурчин мэргэжлийн ур чадвар, оюун уха...

Аймгийн Засаг даргын ивээл дорж зохион байгуулагдсан "Гагнуурчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Гурван шаттай уг тэмцээнд нийт 14 гагнуурчин мэргэжлийн ур чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрт "БМЗ БАТ СЕРВИС" ХХК-ийн гагнуурчин Б.Мөнхмандах, дэд байрт гагнуурчин Х.Золбоо, гуравдугаар байрт "Жизи номадс" ХХК-ийн гагнуурчин Д.Болорчулуун,Тусгай байр "Элит хүнс" ХХК гагнуурчин Г.Дүүрэнбилэг, А.Түвшинтөгс нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Зохион байгуулагчдын зүгээс амжилттай оролцсон гагнуурчдад мэргэжлийн зэрэг олгох, ахиулах ажлыг зохион байгуулахаар болжээ.