ГАГНУУРЧИН МЭРГЭЖЛИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2021.10.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын нэрэмжит Гагнуурын мэргэжлийн ур ур чадварын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өглөө Хэнтий аймгийн Политехник коллежийн сургалтын байранд эхэллээ.Аймгийн ЗДТГ, аймгийн ГХБХБГ, Хэнтий аймаг дахь Пол...

Аймгийн Засаг даргын нэрэмжит Гагнуурын мэргэжлийн ур ур чадварын аймгийн Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өглөө Хэнтий аймгийн Политехник коллежийн сургалтын байранд эхэллээ.Аймгийн ЗДТГ, аймгийн ГХБХБГ, Хэнтий аймаг дахь Политехник коллежтой хамтран зохион байгуулж буй тус тэмцээн Барилгын ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн.

Тухайлбал, энэ өдрөөр 2016 онд “Өрөг угсрагч, хавтан наах”, 2017 онд “Гагнуурчин”, 2018 онд “Сантехникч”, 2019 онд “Цахилгаанчин”, 2020 онд “Өрөг угсрагч” мэргэжлээр зохион байгуулагдаж байв. Энэ удаагийн тэмцээнд Политехник коллеж, “Хэнтий-Ус” ХХК, “Элит Хүнс” ХХК, “БМЗ” ХХК зэрэг 6 ААН, Компанийн 13 гагнуурчин оролцож цахилгаан болон хагас автомат гагнуураар 3 деталь дээр ажиллана. Тус тэмцээнд оролцогчид нь бусдаас туршлага судлах, солилцох, мэргэжлийн түвшинг тогтоох, мэргэжлийн зэрэг авах, ажлын байртай болох зэрэг давуу талтай.

МУ-д Барилгын салбар үүсэж хөгсөний 95, Хэнтий аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 61 жилийг тохиолдуулан мөн тэмцээнийг зохион байгаа бөгөөд тэмцээн эхлэхийн өмнө Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Б.Батмөнх нар барилгын салбарын сайчуудад шагнал гардууллаа.

Үүнд, Барилга хот байгуулалтын яамны “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр ахмад барилгачин Л.Цогзолмаа, Д.Ариунбуян нарыг, Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Л.Хуяг, “Хан Хэнтийн Алдартан” тэмдгээр Б.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн “Баярын бичиг”-ээр Б.Алтан-Унь нарыг шагналаа.Тэмцээнийг Монгол улсын зөвлөх инженер Н.Ганболд, МУ-ын зөвлөх инженер С.Дорждэрэм, аймгийн ГХБХБГ-ын хэлтсийн дарга М.Хишигбаяр, МУ-ын зөвлөх багш Л.Батчулуун, Политехник коллежийн багш Б.Батсайхан нар шүүн явуулж байна.