ДАРААГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ШИНЭЭР ТОМИЛОХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙГ Ц.ЧОГСОМЖАВ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021.10.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь баталгаажсан. Иймээс МУ-ын Ерөнхий сайд өнөөдөр /2021.10.21/ Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хэнтий аймгийн ...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат УИХ-ын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь баталгаажсан. Иймээс МУ-ын Ерөнхий сайд өнөөдөр /2021.10.21/ Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хэнтий аймгийн Засаг даргыг шинээр томилох хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч Цэнджавын Чогсомжавт даалгасан захирамж гаргажээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Хэнтий аймгийн дараагийн Засаг даргатай холбогдуулан энэ сарын 27-ны өдөр Монгол Ардын Нам хуралдаж, 29-ний өдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг даргад нэр дэвшигчийг олонхын саналаар тодруулж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ.