ДЗМОУБ, “БОР-ӨНДӨР-II” ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС КОВИД-19 ХҮМҮҮНЛЭГИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.09.02
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ДЗМОУБ-ын Бор-Өндөр-II орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс “Ковид-19 хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-ний хүрээнд 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, нийт 35,700,000 төгрөгийн эм, эмнэлэгийн хэрэгсэл, ариутгалын бодис, 200 өрхөд хичэ...

ДЗМОУБ-ын Бор-Өндөр-II орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс “Ковид-19 хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”-ний хүрээнд 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, нийт 35,700,000 төгрөгийн эм, эмнэлэгийн хэрэгсэл, ариутгалын бодис, 200 өрхөд хичээлийн дүрэмт хувцас, хүнсний яаралтай дэмжлэг нийт 201,700,000 төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.

Үүнчлэн нийт 4100 гэр бүлд 2 төрлийн мэдлэг олгох карт бүхий тоглоомыг өгч, хүүхэд хамгаалал болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлийн мэдлэг, мэдээллийг түгээж байна.Тэд өнөөдөр аймгийн онцгой комисс, Хэрлэн сумын онцгой комисс, Тандалтын баг, Эрүүл мэндийн газар, Боловсролын газарт Ковид-19 өвчлөлийн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Бор-Өндөр-II ОНХХ-ийн багийн ахлагч Жаргалбат: "Хавар бид 1100 нэн эмзэг өрхөд бэлэн мөнгөн дэмжлэг үзүүлсэн, энэ жил хоёр үе шат тусламж, дэмжлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ удаа хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн халдвараас урьдчилан сэргийлж, таван сум, мэргэжлийн байгууллагуудад 200 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.

Нийт гэр бүл, сурагч, багачууддаа халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг хүслээ" гэв.