ЧИНГИС ХОТЫН ЭВДРЭЛТЭЙ ЗАМЫГ НӨХӨХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2021.09.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Харгуй ТӨХК 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Чингис хотын авто замын эвдрэлийг нөхөж байна. Зам тээврийн сайд Л.Халтар болон аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар 09 дүгээр сарын 15-ны дотор авто замыг нөхөх, тус яамны харьяа Орон...

Харгуй ТӨХК 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Чингис хотын авто замын эвдрэлийг нөхөж байна. Зам тээврийн сайд Л.Халтар болон аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар 09 дүгээр сарын 15-ны дотор авто замыг нөхөх, тус яамны харьяа Орон нутгийн "Харгуй" ТӨХК-д хуваарилагдсан авто зам нөхөгч машиныг ашиглахыг зөвлөж операторуудад сургалт явуулсан.

Тэгвэл өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын тэмдэг, тоноглол засварын ажил хийгдэж байна. Үүнчлэн Жаргалтхаан сум, Чингис хотод БИС-310М-01 маркийн, Битум эмульсээр зам нөхөгч автомашиныг ашиглан авто замын хучилтад үүсээд байгаа нүхэн эвдрэлд зарцуулах хүн хүч, хүнд машин механизмын техникийн оролцоог багасгах, технологийн үе шатны ажлын дарааллыг хөнгөвчлөх, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, цаг хугацаа хэмнэх ажлыг эхлүүлээд байна.

Үүнчлэн Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын тэмдэг тоноглол засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд төв замын хашлага солих ажил удахгүй эхлэх гэж байгааг Харгуй ТӨХК-ийн захирал Л.Бат-Октябрь мэдээллээ.