ХЭРЛЭН, ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСҮҮДЭД ЭРЧИМ ХҮЧ ТАТАХ 300 САЯ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2021.09.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байна. Тэрбээр үдээс өмнө “Андлалын хөшөө”-г нураасантай холбогдсон хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Б...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байна. Тэрбээр үдээс өмнө “Андлалын хөшөө”-г нураасантай холбогдсон хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МУСГЗ Ж.Саруулбуян, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт нарын хамт оролцож, байр сууриа илэрхийлсэн бол, үргэлжлүүлэн тэрбээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй уулзалт хийлээ. Уулзалтын үр дүнд тэд Хэрлэн, Өмнөдэлгэр суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан шинэ суурьшлын бүсүүдэд эрчим хүч тавихаар зөвшилцөлд хүрч, Эрчим хүчний сайд 300 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.