АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА

2021.08.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой Комиссын ээлжит хуралдаан болж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/410 дугаартай захирамжаар дараах шийдвэр гарлаа. Үүнд:1....

Өнөөдөр аймгийн Онцгой Комиссын ээлжит хуралдаан болж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/410 дугаартай захирамжаар дараах шийдвэр гарлаа.

Үүнд:1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

2. 2021-2022 оны хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөгдөх түр журам”, “Коронавируст халдварын үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөгдөх түр журам” –ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл урлагийн газар (С.Мөнхцэцэг), бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ)-т тус тус даалгалаа.

3. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ковид-19 халдварт өвчний ойрын хавьтал болсон багш ажилчид, хүүхдүүдийн шинжилгээг зохион байгуулж холбогдох зардлыг шийдвэрлэхийг сумдын Засаг дарга, тосгодын Захирагч нарт үүрэг болголоо.

4. Коронавируст халдвар Ковид-19 халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллах хуваарийг гаргаж батлуулахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр)-т даалгалаа.

5. Коронавируст халдвар Ковид-19 цар тахлаар өвдсөн иргэдийн тоо нэмэгдэж эмчилгээний байр, ор дутагдалтай байгаатай холбогдуулан Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн байрыг чөлөөлж эмнэлэгийн ор дэлгэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), Боловсрол, соёл урлагын газар (Мөнхцэцэг), Онцгой байдлын газар (Ж.Эрдэнэбат)-т тус тус даалгалаа.

6. Аймгийн нутаг дэвсгэрт голомт бүхий объект, албан байгууллага, орон сууцны орц хонгил, цонх, хаалга, цахилгаан шат, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), Зооноз өвчин судлалын төв (Ц.Гэрэлмаа)-д тус тус даалгалаа.

7. Орон нутгийн хэмжээнд Коронавируст (Ковид19)-ын Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг иргэд болон аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

8. Аймгийн хэмжээнд 55-аас дээш насны иргэдийн дархлаажуулалтын 3 дахь тунг өөрсдийнх нь хүсэлтийг тулгуурлан зохион байгуулахыг Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр)-т даалгалаа.