ЧИНГИС ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫН ШУГАМ СҮЛЖЭЭ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ ХОЛБОГДУУЛАН БХБЯ-НЫ АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАНА

2021.08.16
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АВТО ЗАМУУДЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭНЭ ОНД БОЛОВСРУУЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 08 дугаар сарын 14-ний өдрөөс томилолтоор Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэрбээр ирэх ...

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ АВТО ЗАМУУДЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ ЭНЭ ОНД БОЛОВСРУУЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат 08 дугаар сарын 14-ний өдрөөс томилолтоор Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэрбээр ирэх 2022 оны төсөвт өргөн барьсан төсөл, бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор тойргоос сонгогдсон гишүүд, Засгийн газрын гишүүд, салбарын сайд нартай уулзалт хийж явна.Өнөөдөр тэрбээр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзалт хийж, Чингис хотын гэр хорооллын инженерийн сүлжээ, Цэвэрлэх байгууламж, Жаргалтхаан- Өмнөдэлгэр- Биндэр сумын авто зам, Чингис- Баянмөнх- Дархан- Бор өндөр чиглэлийн авто зам, Батноров- Норовлин- Ульхан чиглэлийн замын зургийг энэ онд бэлэн болгох асуудлаар зөвшилцлөө.

Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний тухайд өнгөрсөн 10 дугаар сараас эхлэн ажлын хэсэг байгуулагдаж, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллүүдтэй хэд хэдэн уулзалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд зураг зохиох сонгон шалгаруулалтыг зарлаж, зураг бэлэн болоод байгаа юм. Үүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдсан Цэвэрлэх байгууламжийг Улсын комисс хүлээж авсан учраас ашиглалтад оруулах хугацааг наашлуулах асуудлыг Барилга, хот байгуулалтын сайдад уламжиллаа. Тэрбээр аймгийн Засаг даргын саналыг хүлээн авч, ирэх долоо хоногт Барилга хот байгуулалтын яамны ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллахаар боллоо.