БИНДЭР СУМЫН 209 МЕТР УРТТАЙ ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВНА

2021.08.12
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр барих төслийн ажлыг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сарын дөрөвний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн. Энэ наймду...

Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр барих төслийн ажлыг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сарын дөрөвний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн. Энэ наймдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх гэрээтэй. Уг ажилтай аймгийн Засаг дарга, сумын удирдлагуудтай очиж танилцахад компанийн зүгээс гүүрний барилга угсралтын ажил бүрэн дууссан, тэмдэглэгээ, цэвэрлэгээний ажлыг энэ долоо хоногт дуусгана гэв. Албаныхан ирэх долоо хоногт Улсын комисс ажиллуулж, байнгын ашиглалтад авах талаар мэдээллээ.

Өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр зэрэг ач холбогдол бүхий гүүр ашиглалтад орсон юм.