АЙМГИЙН ТӨВИЙН ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ЭВДРЭЛТЭЙ ХЭСГИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2021.08.05
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар "Харгуй" ТӨХК-ийн удирдлага, инженерүүдийн хамт Хэрлэн гүүр постны орчим, "Ханбүргэд" супермаркет, аймгийн төвийн...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар "Харгуй" ТӨХК-ийн удирдлага, инженерүүдийн хамт Хэрлэн гүүр постны орчим, "Ханбүргэд" супермаркет, аймгийн төвийн замын эвдрэл гэмтэлтэй хэсэгт дүгнэлт хийн ажиллаж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл Хэнтий УЦУОШТ-ийн уулзвараас аймгийн Цахилгаан холбооны уулзвар хүртэлх 1,3 км зам, гүүрний хяналтын цэгийн орчим, төв замын уулзвараас "Ханбүргэд" супермаркетын орчмын эвдрэлтэй хэсгийг засварлаж, шаардлагатай хэсгийг шинэчилнэ гэсэн үг.

Өмнө нь долдугаар сард "Харгуй" ТӨХК 119 м зам засварын ажил явуулсан. Тус замын нөхөөс засварын ажил үр дүнд хүрэхгүй эвдрэл гарах магадлалтай тул ийнхүү зам засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байна.