"КОВИД-19" ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АЖЛЫН ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАЖ АЖИЛЛАНА

2021.07.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр /2021.07.21/ аймгийн шуурхай штаб хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдийн ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. 07-р сарын 10-19-ний өдрүүдэд аймгийн молекул биологийн лаборатори...

Өнөөдөр /2021.07.21/ аймгийн шуурхай штаб хуралдаж, өнгөрсөн амралтын өдрүүдийн ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.

07-р сарын 10-19-ний өдрүүдэд аймгийн молекул биологийн лабораторид нийт 1388 PCR-ийн шинжилгээний сорьц хийснээс 268 тохиолдол эерэг бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн байдлаар 37 тохиолдол шинээр бүртгэгдэж аймгийн хэмжээнд нийт халдвар авсан иргэдийн тоо 1707 боллоо.

Мөн манай улсад коронавирусын дельта хувилбарын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой болзошгүй эрсдэлийг тооцоолж, шаардлагатай тоног төхөөрөмж, эмийн нөөц, тусгаарлах байр зэргийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Орон нутгийн төсөвт ковидтой холбоотой өр үүсээгүй, хариу арга хэмжээ хэвийн явагдаж байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэхэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байгааг аймгийн Засаг дарга онцлов.

Харин баяр наадмын амралттай холбогдуулан мэргэжлийн ангиудын идэвх буурч байгаа тул ажлын хариуцлагыг сайжруулах тал дээр тодорхой төлөвлөгөө гаргаж танилцуулахыг шуурхай штабын даргад даалгалаа.Мөн тандалт судалгааны ажлыг эрчимжүүлж, хавьтлыг тусгаарлах ажлыг зохион байгуулах, иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өгч, ирэх даваа гарагт дахин хуралдахаар шийдвэрлэлээ. Одоогоор аймгийн хэмжээнд 1124 хавьтал бүртгэгджээ.