КОВИД-19 ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭЖ АЖИЛЛАСАН 25 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫГ СУВИЛАЛД АМРААХААР БОЛЛОО

2021.07.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат Олон улсын сувилагчдын өдрөөр /2021.05.12/ тус салбарынхантай хийсэн уулзалтын үеэр Ковид-19 өвчлөлийн үед галын шугамд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудаа амраах талаар амласан. Тэг...

Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат Олон улсын сувилагчдын өдрөөр /2021.05.12/ тус салбарынхантай хийсэн уулзалтын үеэр Ковид-19 өвчлөлийн үед галын шугамд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудаа амраах талаар амласан.

Тэгвэл өнөөдөр Багануур дүүргийн Уурхайн дэргэдэх сувилалд 07 сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног эмчилгээ үйлчилгээ авч амрах эрхийн бичгийг Нэгдсэн эмнэлгийн 17, ЭМТ-үүдээс 8, нийт 25 хүн гардан авлаа. Эмч эмнэлгийн ажилчдын эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажилд, эмч нарын төлөө төр, засаг анхаарлаа хандуулж байгаад талархал илэрхийллээ.