“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР ШАЛГАРСАН ДАЦАН АГРО ХХК-ИЙН ХАМТ ОЛОНД ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2021.07.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Баян-Адрага сумын “Дацан агро” ХХК-ийн хамт олонд олгож буй Засгийн газрын шагналыг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн би...

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан Баян-Адрага сумын “Дацан агро” ХХК-ийн хамт олонд олгож буй Засгийн газрын шагналыг аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.

Мөн үеэр тус компанийн ажилтан н.Жаргалсайхан МУ-ын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны 137 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсаныг гардуулан өгч, шагнагдсан хамт олонд Улсын Филармонийн гоцлол дуучин, Хэнтий нутгийн уран бүтээлч Д.Наранхүү "Ургацын далай" дуугаар ая дуу өргөж, сумын соёлын төвийн авьяаслаг бүжигчид бүжиг үзүүлэн хүндэтгэл үзүүллээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Дацан агро” ХХК нь 2008 онд газар тариалангийн чиглэлээр 1950 га эргэлтийн талбайтай жилд дунджаар 900-1000 га-д тариалалт уриншийн боловсруулалт хийж нэгжээс 15-16,5 цн хүртэл ургац хураан авсан манай тэргүүний тариаланч хамт олон юм.

Тус компани 2013 оноос эхлэн техник технологийн шинэчлэлт хийж сүүлийн үеийн Chaiienger, Виктор 410 комбайн 2 ш, өндөр хүчин чадлын трактор 2 ш, үрлэгч 5 ш, өргөн хор цацагч 1ш, үр тарианы босоо төмөр агуулах 1ш, будаа сортлогч1ш, хүнд диск, хавагч, үрийн сендвичин агуулах, цементэн үтрэмийн талбай, ангилангийн чиргүүл жатка, техникийн засварын газар, граж зэрэг шинээр авч нийт 2.2 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жил хийж парк шинэчлэлтийг 100 хувь хийж Хөрс хамгаалах дэвшилтэд технологи нэвтрүүлэн сүүлийн 3 жилд 4493,0 тн ургац хураан авсан амжилт үзүүлсэн байна.

Стандартын шаардлага хангасан өндөр, чанартай ургац хураан авахын тулд ургамал хамгааллын ажлыг технологийн хугацаанд нь цогцоор нь авч хэрэгжүүлэн үрийн ОХУ-д үйлдвэрлэсэн ТЕБУДИН ариутгах бодисоор, химийн уриншинд раундап, алмазис гербицид хэрэглэн тариалангийн талбайн хог ургамлыг 100 хувь устгаж, үрийг болон хөрсийг Редигум бордоогоор, Буряадский 79 сортын элит үр үржүүлэн тариалж буудайнд чанарын дэвшил гарган ажилласан.Мөн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн 1 тариаланчид 117,0 сая төгрөгийн орон сууц 1-ийг, 1 тариаланчид ахуй амьдралаа сайжруулахад нь зориулж 8,0 сая төгрөг, бригадын төвд тариаланчдын зуны сууц 3 ш, өвлийн сууц 1-ийг барьж ашиглалтанд оруулж дэмжлэг үзүүлсэн болно.

Мөн тус компани нь усалгаагүй нөхцөлд 2018-2020 онд 900-1000 га-д тариалан 2018 онд 16 цн, 2019 онд 16,5 цн, 2020 онд 15 цн ургац хураан авч сүүлийн жилүүдэд чанартай, тогтвортой ургац хураан авч байгаа нь МУ-ын гавъяат агрономич Ц. Аюурзаныг зөвлөхөөр ажиллуулан тухайн орон нутгийн хөрс цаг уурын онцлог төлөв байдалд тохируулан тариалалтын хугацаа, үр суулгах гүн үрийн норм, ургамал хамгааллын арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, агротехникийн горимыг чанд мөрдөн ажилласантай холбоотой.

Мөн хавар талбайн чийгийн болон дулааны хангамж, хог ургамлын ургалтын идэвхжилт, тархацыг талбай тус бүрээр нь гаргаж уриншийн боловсруулалтыг хийж байна.Дацан агро ХХК нь техникийн парк шинэчлэл, үрийн шинэчлэлийг тогтмол хийж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган, сүүлийн 3 жилд орон нутгийн төсөвт 22,7 сая төгрөгийн татвар хураамжийг хугацаанд нь төлж үйл ажиллагаагаа тогтмол хэвийн явуулж байгаа ба нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутагтайгаа хамтран ажиллаж сүүлийн 3 жилд 6,3 сая төгрөгийн хандив тусламж үзүүлэн ажилласан байна.