АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2021.06.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Хэнчмэдэхгүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн алба, нягтлан бодогч нартай уулзалт хийлээ....

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга С.Хэнчмэдэхгүй, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн алба, нягтлан бодогч нартай уулзалт хийлээ. Нэгдсэн эмнэлэг ажилчдынхаа энэ сарын цалинг тавьж чадхааргүй хэмжээнд хүрсэн байна. Тиймээс тухайн асуудлыг ЭМГ-ын дарга ЭМДЕГ-т хүсэлт тавьж, 250 сая төгрөгийг шийдвэрлүүлж байгаа бөгөөд маргааш Нэгдсэн эмнэлгийн 300 гаруй ажилчид цалингаа авах юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат үүн дээр шүүмжлэлтэй хандаж, ажил авсныхаа дараа өнгөрсөн жилийн наймдугаар сард танай 500 гаруй сая төгрөгийн өрийг Эрүүл мэндийн сайдтай уулзан шийдвэрлэж, орон тоог 10 хүнээр нэмэгдүүлсэн. Тухайн үед Санхүүгийн сахилга хариуцлагатай байхыг анхааруулсан. Та бүхний хүссэн тоног төхөөрөмжийг шат дараатай шийдвэрлэсэн. Өнгөрсөн дөрвөн жил аймгийн Эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед ч Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн асуудал яригдаж байсныг дурдаад, Төрийн аудит болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын албыг Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн шалгалт хийх чиглэл, хүсэлт хүргэлээ. Өөрсдийн буруутай үйлдлээс зөрчил дутагдал гаргаж өр үүсгэсэн бол сахилга хариуцлагын асуудал, гэж тэрбээр мэдэгдлээ.