АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ДОНОРУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2021.06.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Жил бүрийн зургадугаар сарын 14-ны өдөр "Цусны донорын дэлхийн өдөр" тохиодог. 2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх,...

Жил бүрийн зургадугаар сарын 14-ны өдөр "Цусны донорын дэлхийн өдөр" тохиодог. 2004 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна. Харин манай аймгийн хувьд энэ өдрөөр бусдад амьдрал бэлэглэгч доноруудаа шагнаж урамшууллаа. Тухайлбал аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Хан Хэнтийн Алдартан” цол тэмдгээр Хэрлэн сумын иргэн Д.Энх-Оргил, Б.Аюургүн, “Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр” Э.Лундаажанжан, Ц.Оюунбаатар нарыг шагналаа.

Донорууд маань хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхийн зэрэгцээ эрдэнэт хүний амь насыг аврахын тулд хүн бүр 7,1-12,2 литр, нийтдээ 39,6 литр халуун цусаа бэлэглэн 300 гаруй хүний амь насыг аварч, буянтай үйлс үйлджээ.

Доноруудаа шагнах үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ш.Өлзийбат, аймгийн НЭ-ийн Цусны салбар банкны эрхлэгч Ж.Эрдэнэсувд нар оролцож, донорууддаа хүндэтгэл үзүүллээ.