МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАЛДВАРЫГ ХУМЬЖ, ХАВЬТЛУУДЫГ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА

2021.05.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УЛААНБААТАРААС ЗОРЧИЖ ИРСЭН 7 ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР БАТЛАГДЛАА Өнөөдөр өглөө аймгийн Шуурхай штаб хуралдаж, ард иргэдэд мэдээлэл хүргэсэн. Мэдээллийг тоймолбол, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу зорчиж ирсэн 7 иргэ...

УЛААНБААТАРААС ЗОРЧИЖ ИРСЭН 7 ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСЫН ХАЛДВАР БАТЛАГДЛАА

Өнөөдөр өглөө аймгийн Шуурхай штаб хуралдаж, ард иргэдэд мэдээлэл хүргэсэн. Мэдээллийг тоймолбол, Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу зорчиж ирсэн 7 иргэнээс Ковидын батлагдсан тохиолдол илэрсэн байна. Тухайн иргэд нь вакцины эхний тунгаа хийлгээд, шинжилгээ өгч хяналтын цэгээр нэвтэрсэн иргэд болохыг албаны эх сурвалж мэдээллээ.

Батлагдсан тохиолдлууд нь Хэрлэн сумын 4, 6-р багийн иргэд, нэг гэр бүлийн гишүүд бөгөөд өчигдөр оройноос эхлэн батлагдсан тохиолдлуудын хавьтал болох 73 иргэнийг тусгаарлаж шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдээлэхдээ гэр бүлийн гишүүдээс вакцины /бүрэн/ хоёр тунгаа хийлгэсэн иргэн халдвар аваагүйг онцлов.

Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 84,7 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 44,4 хувьтай байна. Бүрэн тунд хамрагдаад “Ковид -19”-ийн дархлаа 10-14 хоногт үүсдэг учраас халдвар хамгааллын дэглэмээ баримталж, халдвараас сэргийлэх шаардлагатай гэлээ.

Мөн Шуурхай штабаас Нэгдүгээр тунгаа хийлгээд 21 хоносон хүн хоёрдугаар тунгаа хийлгэх боломжтой учир цаг алдалгүй вакциндаа хамрагдахыг уриалж байна.Аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа П.Элбэгсайхан: Шуурхай штаб хуралдаад ард иргэд нэг сар хатуу хөл хорионд байж, үйлдвэр үйлчилгээ зогссон, нөгөөтээгүүр вакцины хоёрдугаар тунгаа авч эхэлсэн учраас хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэн.

Тэгэхдээ Хэнтий аймагт зорчин ирж байгаа иргэд маань үүргээ ухамсарлах хэрэгтэй. Халдвар авсан хүнтэй 2 метрээс ойр зайтай 15 минутаас дээш хугацаанд харилцсан бол хавьтал гэж үзнэ. Иргэд хавьтал болсон гэж үзвэл сайн дураараа үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг мэдээлэв. Шинжилгээг Нэгдсэн эмнэлгийн урд талын Пат анатомийн төвд авч байна.

Хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон, эсвэл “Ковид-19” халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдээс бусад тохиолдолд халдвартай бүс нутгаас Хэнтий аймагт ирсэн хүн 7 хоног гэрийн ажиглалтад орох ёстой. Үүнд сумдын Шуурхай штабаас хяналт тавин ажиллаж байна. Хэдийгээр хяналт тавин ажиллаж байгаа ч ард иргэд гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ зөрчих тохиолдол гарч байгаа тул үүргээ ухамсарлахыг уриалж байна.

Хэнтий аймаг нийт долоон удаагийн татан авалтаар 92 мянган хүн тун вакцин татан авсан. Вакцины нөөц хангалттай байгаа. “Файзер” болон "Спутник" вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийг Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрүүлж байгаа гэв.