ҮНДЭСНИЙ СПОРТЫН УРАЛДААН, ТЭМЦЭЭНИЙГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛНА

2021.05.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат үндэсний бөхийн холбоо, сурын холбоо, хурдан морины холбоо, шагайн холбооны гишүүдтэй уулзалт хийж, тэдэнтэй салбарынх нь тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн тал...

Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат үндэсний бөхийн холбоо, сурын холбоо, хурдан морины холбоо, шагайн холбооны гишүүдтэй уулзалт хийж, тэдэнтэй салбарынх нь тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэж, хүрэлцэн ирсэн тамирчдын саналыг хүлээн авсан.

Энэ хүрээнд үндэсний бөх, сур, шагайн харвааны төрөлд багш дасгалжуулагч тогтмол ажиллуулах, улсын хэмжээнд амжилт үзүүлж буй тамирчдаа урамшуулах, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд сурын талбайг шинэчлэх, шагайн талбайн байрыг шийдвэрлэхээр болсон.

Тэрбээр өнөөдөр Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцүүлж, үндэсний хэв шинжийг хадгалсан уралдаан, тэмцээнийг түүхэн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан зохион байгуулах, мартагдсан өв уламжлалыг сэргээх наадмыг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын ивээл дор “Сэцэн ханы хурд” уралдаан, “Өндөрхааны тойром” шагайн тойром”, “Өндөрхаан уулын хишиг барилдаан”, аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг ирэх намраас аймгийн дөрвөн бүсийн сумдад, үргэлжлүүлэн шалгарсан тамирчдын наадмыг аймгийн төвдөө зохион байгуулж, үндэсний спортоо ёс уламжлал, зан заншил, ур чадварынх нь хувьд хөгжүүлнэ гэв.