АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.05.27
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2021 бүтээн байгуулалтын ажлын явц, 2022 онд улсын төсөвт санал болгох төсөл арга хэмжээний тухай, Коронавирусын эсрэг дархлаажуулалтыг аймаг, сум, ...

Өнөөдөр аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 2021 бүтээн байгуулалтын ажлын явц, 2022 онд улсын төсөвт санал болгох төсөл арга хэмжээний тухай, Коронавирусын эсрэг дархлаажуулалтыг аймаг, сум, багийн түвшинд идэвхжүүлэх, 2021 онд гавьяат цол авсан алдартнуудаа Хэнтий аймаг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах, Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймаг байгуулагдсаны 98 жилийн үндэсний баяр наадмын ажлын зохион байгуулалт зэрэг цаг үеийн хэд хэдэн асуудлаар хуралдлаа.

Үүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард үндэсний сур, шагай, хурдан морины холбоодын гишүүдтэй зөвшилцсөн асуудлаа Аймгийн Засаг дарга Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

/Өмнөх мэдээллийн дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү. https://khentii.mn/2021-02-03/

Энэ нь Аймгийн Засаг даргын ивээл дор үндэсний спорт болсон нэрэмжит уралдаанаа - түүхэн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан зохион байгуулах, мартагдсан өв уламжлалыг сэргээх зэрэг ач холбогдлыг нь өндөөр үнэлж байна. Өөрөөр хэлбэл Өндөрхаан уулын шагайн тойром, “Өндөрхаан уулын хишиг барилдаан”-ыг ирэх намраас зохион байгуулахаар төлөвлөв.