ТАНИЛЦ: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД ГАРЛАА

2021.05.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Онцгой Комиссын 16 дугаар хуралдааныг үндэслэн Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авах тухай” аймгийн Засаг даргын А/229 дүгээр захирамжаар дараах шийдвэрүүд гарла...

Аймгийн Онцгой Комиссын 16 дугаар хуралдааныг үндэслэн Гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авах тухай” аймгийн Засаг даргын А/229 дүгээр захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа.

1. Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад, тусгай чиг үүрэг гүйцэтгэх төрийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр тусгай горимоор, бусад төрийн байгууллага 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 30 хувийн бүрэлдэхүүнтэйгээр богиносгосон цагаар (09:00-12:00,14:00-17:00) ажиллуулахыг төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгалаа.

2. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс ажилтнуудаа дархлаажуулалтын эхний болон бүрэн тунд хамруулсан, халдвар хамгааллын түр журамд заасан шалгуурыг хангасан аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээн хавсралтад дурдсан хуваарийн дагуу хяналт тавьж ажиллуулахыг Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), Хэрлэн сумын Засаг дарга (М.Шүрэнцэцэг) нарт үүрэг болголоо.

3. Халдварын эрсдэлт нөхцөл байдал бүрэн арилаагүй тул 0-16 хүртэлх насны хүүхдэд үйлчилгээ үзүүлэхгүй байхыг худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), сумдын Засаг нарт тус тус үүрэг болголоо.

4. Хэрлэн сумын аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг явуулж эхэлсэнтэй холбогдуулан 06:00-21:00 цаг хүртэл Чингис хотын дотор иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөв.

5. “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам” “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Тусгаарлан эмчлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”-уудын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Онцгой байдлын газар (хурандаа Ж.Эрдэнэбат), Цагдаагийн газар (хурандаа Б.Батсайхан), Мэргэжлийн хяналтын газар (Б.Сүнгээ), Эрүүл мэндийн газар (Л.Мэндбаяр), сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

6. Нийт иргэдэд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар онцгой анхаарч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдлөг болгох, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ц.Чогсомжав), Шуурхай штабын дарга (хурандаа Ж.Эрдэнэбат) нарт тус тус даалгалаа.

Аймгийн Онцгой комиссын 16 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу маргааш өглөө 10.00 цагт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын ЗДТГ хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Чингис хотын худалдаа үйлчилгээний газруудад ажиллаж, ажилтнуудаа дархлаажуулалтын эхний болон бүрэн тунд хамруулсан, халдвар хамгааллын түр журамд заасан шалгуурыг хангасан үйлчилгээний байгууллагуудыг нээх зөвшөөрлийг олгоно.Дараах 18 төрлийн үйлчилгээг нээн /Мэргэжлийн байгууллагын шалгалт явагдаж зөвшөөрөл олгосноор/ ажиллуулахаар боллоо.

1. Банкны салбар, АТМ, ББСБ, Ломбард /09:00-17:00 цаг/

2. Хүнсний зах, дэлгүүр 08:00-19:00 цаг

3. Бүх төрлийн барааны дэлгүүр 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

4. Ахуй үйлчилгээ (гэрэл зургийн үйлчилгээ, цахилгаан барааны засвар, цаг засвар, гар утас засвар, оёдолчин, үсчин, гутал засвар, алт, мөнгөний дархан) 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

5. Тавилгын үйлдвэр 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

6. Мужааны цех 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

7. Модны суулгац худалдаа 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

8. Авто сэлбэгийн худалдаа, авто засварын газар 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

9. Автомашин угаалга 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

10. Дугуй засвар 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

11. Барилгын материалын дэлгүүр 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

12. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд (хүргэлтээр) 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

13. Худалдааны төвүүд 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

14. Эмийн сан 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

15. Үүрэн холбооны салбарууд 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

16. Өмгөөлөл, нотариатын үйлчилгээ 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

17. Хүнсний үйлдвэрлэл 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/

18. Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл 08:00-19:00 цаг /13:00-14:00 цагт ариутгал хийх/