АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 28430 ХҮН ВАКЦИНДАА ХАМРАГДЖЭЭ. ӨНӨӨДӨР КОВИДЫН ГУРВАН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021.05.07
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн газраас 11200 хүн тун вакцин татан авснаар Хэнтий аймаг нийт дүнгээр 47218 вакцин татаад байна. Өнөөдрийн байдлаар нийт 28430 хүн вакцинд хамрагдсан дүн гарчээ. Цаашид 18...

Аймгийн Шуурхай штаб хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн газраас 11200 хүн тун вакцин татан авснаар Хэнтий аймаг нийт дүнгээр 47218 вакцин татаад байна.

Өнөөдрийн байдлаар нийт 28430 хүн вакцинд хамрагдсан дүн гарчээ. Цаашид 18-аас дээш насны иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас уриалж байна.

Өчигдөр Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын дам болон ойрын хавьтлаас хуваарьт 52 /PCR/ сорьц авч шинжилхэд ойрын хавьтлын 3 шинжилгээний /2021.05.07-ны өглөө/ хариу эерэг гарчээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд нь халдвар авч эмчлэгдэж байгаа айлын 18, 13 настай хүүхдүүдээс 13 дахь хоногийн буюу гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн, мөн ээжтэйгээ халдвартын тасагт хэвтэж байгаа нярайгаас халдвар бүртгэгджээ.

Манай аймаг ойрын болон дам хавьтал болж, гэрийн тусгаарлалтад ороод байгаа иргэдээ 1, 6, 13 дахь хоногийн шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариуг үндэслэн 14 хоног тусгаарласны эцэст гаргаж байгаа.

Эрүүл мэндийн газраас өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүдээс зайлшгүй халдвар бүртгэгдэж байна.

Цаашид манай аймагт тавдугаар сарын нэгнээс хойш бүртгэгдсэн 10 тохиолдлын ойрын хавьтал 10-15 хүнээс “Ковид-19”-ын халдвар илрэх магадлалтайг хэллээ.

Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй 13 өвчтөн байна. 10 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүндэвтэр, хоёр хүний биеийн байдал хүнд байна.

Хүнд өвчтөнүүддээ эмийн эмчилгээний тактикийг өөрчлөн эмчилж байгааг Нэгдсэн эмнэлгээс мэдэгдлээ.Гэрийн ажиглалтад батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал нийт 793 хүн байснаас ойрын хавьтлын 309, дам хавьтлын 493 хүн гурван удаагийн лабораторийн шинжилгээ хийлгэж, тусгаарлалтаас гараад байна.

Одоогийн байдлаар гэрийн ажиглалтад 103 хүн байгаа бөгөөд хуваарьт шинжилгээгээ хийлгэж байгааг эх сурвалж мэдээллээ.Тавдугаар сарын 6-ны өдөр төрийн 14 байгууллага 15 ААН, 604 иргэнд цахим үйлчилгээ хүргэсэн байна. Аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 81 жолооч, бүтээн байгуулалт, газар тариалангийн чиглэлээр 43 хүн, нийтдээ 124 хүн тусгаарлагдаж байна.

Шуурхай штабын хурлын дараа аймгийн эрсдэлийн үнэлгээ, үнэлгээтэй уялдуулан боловсруулсан цаашид гаргах шийдвэрийн төслийг хэлэлцүүллээ. Өнөөдөр 16:00 цагаас аймгийн Онцгой комисс хуралдаж, цаашид хэрэгжих шийдвэрээ гаргана.