АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ЗӨВХӨН ДАРААХ ХҮСЭЛТИЙН ДАГУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА

2021.04.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн өргөдөл хүсэлтийг 24 цагаар хүлээн авна. Уул уурхай, Бүтээн байгуулалт, Газар тариалан, албан томилолт, хүнс тээвэр, шатахуун зэр...

ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн өргөдөл хүсэлтийг 24 цагаар хүлээн авна. Уул уурхай, Бүтээн байгуулалт, Газар тариалан, албан томилолт, хүнс тээвэр, шатахуун зэрэг албан хүсэлтүүдийг ажлын 08:00-20:00 цагийн хооронд khentiishtab@gmail.com цахим хаягаар хүлээн авч,

Шийдвэрлэлтийг өдөр бүрийн 09:00-11:00 цагт шуурхай штабын удирдах бүрэлдэхүүний хурлаар шийдвэрлэж, тухайн өдөртөө эргэж хариуг нь утсаар болон цахим хаягаар мэдэгдэнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:- Өргөдөл /иргэний үнэмлэх хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/- Эмнэлгийн магадлагаа /13А маягт/- Нэгдсэн эмнэлгийн болон Эрүүл мэндийн төвийн даргын болон эрхлэгчийн тодорхойлолт- Тухайн сумын Онцгой комиссын зөвшөөрлийг тус тус хавсаргана.

БУЯНЫ АЖЛЫН ШАЛТГААНААР БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ- Өргөдөл /иргэний үнэмлэх хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/- Нас барсны гэрчилгээ- Тухайн сумын Онцгой комиссын зөвшөөрлийг тус тус хавсаргана- Буяны ажилд ирж байгаа хүмүүс нь тухайн хүний аав ээж, төрсөн ах дүү болон үр хүүхэд байна

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ