ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ КОМИСС МАРГААШ ХУРАЛДАЖ ХЧА-ын ХУВЬ ТОГТООЛГОСОН ИРГЭДИЙН ХУГАЦААГ СУНГАНА

2021.04.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
96 /PCR/ НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ, 119 ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ Шуурхай штабын ээлжит хурал болж байна. Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 96 нарийвчилсан шинжилг...

96 /PCR/ НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ, 119 ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

Шуурхай штабын ээлжит хурал болж байна. Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 96 нарийвчилсан шинжилгээ, мөн хөдөө орон нутаг руу зорчиж буй 119 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Өчигдөр Халдвартын тасгаас гурван өвчтөн эдгэрч гарсан, 7 өвчтөний биеийн байдал “хөнгөн” байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Маргаашаас буюу энэ сарын 29, 30-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс хуралдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэн /даатгуулагч/ -ий хугацааг /групп сунгах/ сунгахаар боллоо. Тухайн асуудлаар ард иргэдийн хүсэлтийн дагуу Аймгийн Засаг дарга эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн даатгалын хэлтэст хандаад байсан юм.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал 7 хоног бүрийн лхагва гарагт хуралдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тооцож, хугацаа сунгадаг. Хатуу хөл хорионоос шалтгаалж 4 удаагийн хурал хойшлоод байсан бол маргаашаас хуралдаж хугацаа сунгах ажлыг зохион байгуулна. Ингэхдээ тус комисс цахимаар хуралдах бөгөөд сумын Эрүүл мэндийн төв, Хэрлэн сумын өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч нар цахимаар хуралд оролцож харьяа иргэдийнхээ хугацааг хэлэлцүүлж сунгах юм байна. Иргэд ирэх шаардлагагүйг эх сурвалж мэдээллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ