АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 14 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА /2021.04.24/

2021.04.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан Өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг цахимаар цахимаар зохион байгуулж, аймгийн Засаг даргын А/192 дугаар захирамжаа...

Засгийн газрын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан Өнөөдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг цахимаар цахимаар зохион байгуулж, аймгийн Засаг даргын А/192 дугаар захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Улаанбаатар хот, аймаг, сумдын хооронд хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр, шатахуун тээвэр/-аас бусад орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоож, Хэрлэн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хатуу хөл хориог тогтоож холбогдох дүрэм, журмыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

2. 2021 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Хэрлэн сумаас иргэдийг татан авах, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, татаж авсан иргэдийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

3. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба 50 хувь, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Шүүх, Прокурорын газар 30 хүртэл хувь, Мал эмнэлгийн газар, Авто тээврийн төв, Төрийн аудитын газар, Боловсрол соёл урлагийн газар, Статистикийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Хэрлэн голын сав газрын захиргаа, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 5 хүртэлх, өмгөөлөл /цахимаар/, нотариат 1 ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр 09:00-13:00 цаг хүртэл богиносгосон цагаар ажиллуулж, албан хаагчид тээврийн хэрэгсэлгүйгээр маршрут /гэр–ажил–гэр/-ын дагуу тэмдэглэл хөтөлж хөдөлгөөнд оролцохыг нийт алба хаагчдад, халдвар хамгааллын дэглэмийг хэрэгжүүлэн хяналт тавьж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.

4. Төрийн байгууллагын иргэд, аж ахуй нэгжид үзүүлдэг үйлчилгээг цахимаар хүргэх, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Ж.Ганбаатар/-д үүрэг болголоо.

5. Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Улаан загалмайн хороо, Өндөрхаан нисэх буудал, Харгуй төрийн өмчит ХК, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨК, Шуудан үйлчилгээний газар, харилцаа холбоо, шатахуун түгээх станц, уул уурхай, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Эрчим хүч, дулаан усан хангамж, ариутгалын аж ахуй нэгж байгууллагуудыг нийт бүрэлдэхүүнээр, цагийн хязгаарлалтгүйгээр ажиллууллахаар боллоо.

6. Монгол банк, Хаан, Хас, Төрийн банкнуудын үйл ажиллагааг Хэрлэн суманд 20 хувийн бүрэлдэхүүнтэйгээр 09:00-13:00 цагийн хооронд ажиллуулж мөн хугацаанд автомат тооцооны машин /АТМ/-аар үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, бусад сумдад нийт бүрэлдэхүүнээр батлагдсан цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо.

7. Хэрлэн суманд хатуу хөл хорио тогтоосон хугацаанд хүнсний үйлдвэрлэл, гэрээт борлуулагч нар 19:00-21:00 цагийн хооронд хүнсний дэлгүүрүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг зөвшөөрөв.

8. Иргэдэд түлш, ус, нэн шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний бараа, эм, эмийн хэрэгслийг 09:00-21:00 цаг хүртэл, барилгын материалыг 08:00-15:00 цаг хүртэл хүргэлтээр, Ойл эмийн санг 21:00-09.00 цаг хүртэл ердийн ажлын хуваариар зохион байгуулахыг Хэрлэн сум /М.Шүрэнцэцэг/-д даалгалаа.

9. Хэрлэн сумын хэмжээнд дээр дурдсанаас бусад байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглов.

10. Хүргэлтийн хүнс, бараа, барилгын материалын чанарт хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 3 хоног тутам өргөн хэрэглээний барааны үнийн судалгааг танилцуулж байхыг Статистикийн хэлтэс /Г.Сэдэдмаа/-т тус тус үүрэг болголоо.

11. Уул уурхайн олборлолт, зам барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ирсэн ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн ажиллуулахыг тухайн аж ахуй нэгж байгууллагын дарга, удирдлага, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

12. Уул уурхайн тээвэрлэлтийг аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутыг тогтоож хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /хурандаа Б.Батсайхан/, халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж ажиллахыг нийт сумдын Засаг дарга нарт даалгалаа.

13. Хэрлэн сумын бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл түр зогсоож энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад цахим давтлага зохион байгуулж ажиллахыг Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /С.Мөнхцэцэг/-д үүрэг болголоо.

14. Халдварын голомт бүхий суманд хавьтал тогтоох, тандалт судалгааг эрчимжүүлэх, эрт илрүүлэх, зохион байгуулалтын бүх талын арга хэмжээг авч ажиллахыг Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Шуурхай штаб /хурандаа Ж.Эрдэнэбат/, коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, эм эмийн бүтээгдэхүүн, ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт тус тус даалгалаа.

15. Аймгийн нутаг дэвсгэрт голомт бүхий объект, албан байгууллага, орон сууцны орц хонгил, цонх, хаалга, цахилгаан шат, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбай зэрэг байршилд халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллахыг Зооноз өвчин судлалын төв /Ц.Гэрэлмаа/, Мал эмнэлгийн газар /Н.Анхбаяр/, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-т тус тус даалгалаа.

16. Аймгийн хэмжээнд бүх төрлийн согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хориглов.

17. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Ц.Чогсомжав/, Шуурхай штабын дарга /хурандаа Ж.Эрдэнэбат/-д тус тус даалгалаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ