МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭРЛЭН СУМЫГ “МАШ ӨНДӨР” ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА /2021.04.24/

2021.04.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын байршлыг тогтоож, Онцгой комиссын хурлаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар ойрын 255, дам 452, нийт 707 хүний байршлыг тогтоож гэрийн тусгаарлалтад аваад байна. ...

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын байршлыг тогтоож, Онцгой комиссын хурлаар танилцууллаа. Өнөөдрийн байдлаар ойрын 255, дам 452, нийт 707 хүний байршлыг тогтоож гэрийн тусгаарлалтад аваад байна.

Аймгийн хэмжээнд нийт 10-87 насны 57 тохиолдол батлагдаж Халдвартын тасагт хэвтсэн бөгөөд үүнээс 42 нь эмчлэгдэж, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдөр тус тасагт эмчлэгдэж буй 14 хүний биеийн байдал хөнгөн, ХӨСҮТ-д шилжиж очсон хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Шуурхай штабын Эрсдэлийн үнэлгээний багаас Хэрлэн сумыг “маш өндөр” эрсдэлтэй гэж үзэж байна.

Аймгийн Шуурхай Штаб