ХЭРЛЭН СУМАНД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НЭГ ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 57 БОЛЛОО /2021.04.24/

2021.04.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өглөө бүр 08:00 цагт Шуурхай штаб хуралдаж, 24 цагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын Шуурхай штаб, Тандалт судалгааны багийн хийж хэрэг...

Өглөө бүр 08:00 цагт Шуурхай штаб хуралдаж, 24 цагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын Шуурхай штаб, Тандалт судалгааны багийн хийж хэрэгжүүлсэн ажил, санал дүгнэлтийг хэлэлцдэг.

Өчигдөр Аймгийн Молекул биологийн лабораторид Хэрлэнбаян-Улааны тосгоны 59, Хэрлэн сумын 60, Галшар сумын 4, нийт 123 хүний сорьцоос шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Өөрөөр хэлбэл Хэрлэн сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас халдвар илэрлээ. Ингэснээр Хэнтий аймагт батлагдсан тохиолдол 57 боллоо.

Халдвартын тасагт эмчлүүлж, илааршиж байгаа 15 хүнд эсрэг биеийн шинжилгээ хийж, өнөөдөр 14 хүнийг гаргах талаар НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл мэдээллээ. Мөн өнөөдөр тус тасгийн эмчилгээний багийн ээлж солигдож, эмчилгээ хийж байсан эмнэлгийн ажилтнууд тусгаарлалтын байранд шилжих юм байна.Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын хэмжээнд 571 хүн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн эрхлэгч нийт 16 ШТС, 2 ШШХС-ийн ариутгал халдваргүйтгэл, орчны хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ, хамгаалах хэрэгслийн хангалт мөн ажилчдыг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулсан байдалд хяналт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

Хяналт шалгалтад хамрагдсан 8 ШТС-ын 41 ажилтан түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдаж хариу бүгд сөрөг гарчээ. Бусад ШТС-ын ажилтан албан хаагчдыг яаралтай шинжилгээнд хамруулах талаар мөн гадна орчны хог хаягдлаа цэвэрлээгүй, хогоо ачуулаагүй хур хог хураасан ААН-үүдийн эрхлэгч нарт заавар зөвлөгөө өгч, шинжилгээнд хамруулах талаар тус газраас Шуурхай штабт уламжиллаа.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээ халдваргүйтгэлийн багаас Хэрлэн суманд COVID19 халдварын батлагдсан тохиолдлуудын голомтод эцсийн халдваргүйтгэл, явсан зам маршрутын дагуу урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 12 объектын 1121мкв-д талбайд хийж гүйцэтгэжээ.

Аймгийн удирдлагууд Шуурхай штаб, штабын баг бүрэлдэхүүнтэй хуралдаж 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж байна. Удахгүй аймгийн онцгой комисс хуралдаж, хуралдааны шийдвэрийг олон нийтэд мэдээлэх болно.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ