Мэдээ мэдээлэл
ХЭРЛЭН СУМЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН ОЙРЫН ХАВЬТЛААС ДАВТАН ШИНЖИЛГЭЭ АВАХАД БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ /2021.04.23/
![](https://khentii.mn/wp-content/uploads/2021/04/1920x0/175582703_353431209530546_704862269538666413_n.jpg)
Өчигдөр үдэш Шуурхай хариу арга хэмжээний баг нийтдээ Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас 89 сорьц цуглуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд өнөөдөр өглөө шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тэгэхээр өчигдөр өглөө батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлаас авсан 48 шинжилгээний дүн оройн 21:30 цагт гарч бид мэдээлсэн http://khentii.mn/2021-04-22/. Тухайн шинжилгээнээс хойш 89 /PCR/ сорьц цуглуулж нарийвчилсан шинжилгээ авсан гэсэн үг.
Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр Хэрлэн суманд шинээр дөрвөн тохиолдол батлагдаж, Аймгийн хэмжээнд нийт Коронавируст халдварын тохиолдол 56 бүртгэгдээд байна.
Шуурхай штабын бүрэлдэхүүн, эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний төлөвлөгөө, ирэх 25-ны өдрөөс зохион байгуулах арга хэмжээний талаар өнөөдрийн 12:30 цагт хуралдана.
АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ