ХЭРЛЭН СУМАНД ШИНЭЭР НЭГ ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

2021.04.22
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ШУУРХАЙ ШТАБЫН МЭДЭЭЛЭЛ /2021.04.22/ Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний бүлгээс авсан 146 сорьцыг аймгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд нэг эерэг хариу гарч, Хэрлэн суманд шинээр нэг тохиолдол нэмэгдэж, аймгийн хэ...

ШУУРХАЙ ШТАБЫН МЭДЭЭЛЭЛ /2021.04.22/

Өчигдөр Шуурхай хариу арга хэмжээний бүлгээс авсан 146 сорьцыг аймгийн Молекул биологийн лабораторид шинжилхэд нэг эерэг хариу гарч, Хэрлэн суманд шинээр нэг тохиолдол нэмэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол нийт 53 боллоо.Хэрлэн суманд Түргэвчилсэн оношлуураар 47 иргэнийг, сайн дураараа 38 иргэн, Цэнхэрмандал сумын Дэлүүн болдогийн хяналтын цэгт 28 шинжилгээ хийгдэхэд бүг сөрөг гарчээ.

Өнөөдөр вирусийн 20 хүн тун эм Эрүүл мэндийн газарт ирж байна. Халдвартын тасагт 28 хүн, хоёр хүүхдийн хамт эмчлэгдэж байгаа бөгөөд өнөөдөр 4 өвчтөн гарна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 40 түргэн тусламжийн дуудлага ирж, мөн 22 өвчтөнд гэрээр боолт хийн үйлчилжээ.

Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр Шатахуун түгээх станцуудын үйлчилгээ, халдвар хамгаалалтай холбоотой асуудлаар хяналт шалгалт хийнэ. Хатуу хөл хорионы дэглэм зөрчсөн хоёр зөрчлийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.Шинээр батлагдсан Хэрлэн сумын нэг тохиолдлын хавьтлуудыг тодорхойлох ажил үргэлжилж байна.

Өчигдөр Тандалтын багаас Шуурхай штабт ойрын хавьтал болсон эрсдэлтэй 59 хүний судалгааг гаргаж хүргүүлсэн байна. Өнөөдөр эдгээр иргэдээс болон шинээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, давтан, тандалтын шинжилгээ хийх зорилгоор Шуурхай хариу арга хэмжээний 3 бүлэг сорьц цуглуулна.

Шуурхай штабын хурал үргэлжилж байна. Тэд үүссэн нөхцөл байдал, аймгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ