ХЭРЛЭН СУМЫН 2-Р БАГТ ГАР ДЭЭРЭЭС АРХИ ХУДАЛДАН БОРЛУУЛЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ОЛЖ ТОГТООН, ШАЛГАЖ БАЙНА /2021.04.20/

2021.04.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#СЭРЭМЖЛҮҮЛЭГ_МЭДЭЭ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хориглосон. Тэгвэл дөнгөж ...

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ_МЭДЭЭ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хориглосон.

Тэгвэл дөнгөж сая Хэрлэн сумын 2-р баг - Булагт иргэн гар дээрээс архи худалдаалсан зөрчлийг Хууль хяналтын байгууллагынхан олж тогтоон шалгаж байна.

Тухайн иргэн 0.75 литрийн "Монгол стандарт" архи худалдан борлуулж байсан бөгөөд шалгалтаар 31 шил архи илэрснийг эх сурвалж мэдээллээ.

Хэрлэн суманд /Ковид-19/ цар тахлын халдвар эрсдэл маш өндөр төвшинд байгаа хатуу хөл хориотой үед тогтоосон дүрэм, журам зөрчиж, өөрийгөө болон ард иргэдийг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье.

АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ